Д.Цэцэнбилэг
Миний зорилго : "Хүмүүсийг үнэ цэнтэй, утга учиртай амьдрахад нь дэмнэнэ "
Миний бие нь 2019 онд “Амьдрах стратеги” гэдэг нэртэй хувь хүний хөгжлийн хөтөлбөрийг санаачлан Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн . Энэ сургалт маань менежмент ба сэтгэл судлалын шинжлэх ухааны үзэл баримтлалд суурьладаг. 2019 оноос хойш миний бие нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүний хөгжлийн сургалтыг амжилттай зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн 200 гаруй байгууллагын (давтагдсан тоогоор) хүмүүсийг цэгцтэй сэтгэх, урам зоригтойгоор зорилгоо биелүүлэхэд нь дасгалжуулж байна.
"Амьдрах стратеги" номын зохиолч
"Амьдрах стратеги" ном зохиогдсоноор "Амьдрах стратеги" хөтөлбөрийн үндсэн санааг өргөжүүлж хэрэгжих суурь болсон
Төрийн удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалсан
Бизнесийн удирдлагын магистр
Сэтгэл судлалын магистр
Герман хэл судлалын бакалавр зэрэгтэй
Life strategy Амьдрах стратеги ном
Таны өмнө нь сонсож, уншиж байсан хүний хөгжилтэй холбоотой бүхий л мэдлэг,мэдээллийг энэхүү бүтээлд шигтгэсэн үзэл санаа хооронд нь холбож утгатай,үр дүнтэй болгоход тусална.
Стратеги нь төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах зарчмаар явагддаг. Миний бие тухайн байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зарчим, зорилгыг тодорхойлох, стратеги боловсруулах чиглэлээр нэлээд олон жил зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Өнөө цагт стратегигүй байгууллага гэж байхгүй. Хувь хүн ч мөн бие даасан систем, тогтолцоо болохын хувьд стратегитай байх ёстой юм байна, бидний алдаж онож, сэтгэлээр унаж, эрсдэл гаргаад байгаа нь эрхэм зорилго, алсын хараа, зарчим байхгүйгээс болж байна гэдэг утгаар нь байгууллагын стратегийг бид хувь хүн дээр буулгасан юм. Номын үндсэн санаа, агуулга ч энэ тухай өгүүлдэг
Миний амьдралын утга учир юу вэ гэж хүмүүс бүх насаараа эрэл хайгуул хийдэг. Та хайгаад олохгүй бол өөрийн хийж байгаа, хүсэж тэмүүлж байгаа зүйлд утга оноо гэж хэлмээр байна. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа хэдий ч юуны төлөө ажиллаж байгаагаа мэдэхгүй бол, “Ийм зүйлд хувь нэмэр оруулж байгаа компанид ажилласнаар би ч бас ийм үнэ цэн бүтээж байгаа юм байна” гэж ухаарах явдал юм. Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зарчмыг нь тодорхойлж өгдөг “Амьдрах стратеги” хөтөлбөрөө 4-5 жилийн хугацаанд бодож боловсруулан, 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Миний хувьд сургалт хийхээс гадна “ментор”-ын хөтөлбөрийг хувь хүн дээр хэрэгжүүлсэн чамгүй туршлага бий.
Үйлчилгээ
Ганцаарчилсан зөвлөн туслах хөтөлбөр
Зорилго: 🎯 Энэ хугацаанд та өөрийгөө танин мэдэх, амьдралын танин мэдэхүйгээ тэлэх, амьдралын зорилго, алсын хараа, үнэт зүйл, зарчмаа тодорхойлж амьдралын зорилго, алсын хараандаа хүрэхэд ямар зорилго тавих талаарх хувилбаруудыг гаргаж авна.
Албан байгууллагад Нийт 8 удаагийн, 4 модуль бүхий 16 цагийн сургалт хийх үйлчилгээ үзүүлнэ.
1. Өөрийгөө танин мэдэх нь
2. Алдаатай итгэл үнэмшлээ засах нь
3. Хувь хүний амжилтын дүрэм
4. Хувь хүний эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зарчим
5. Сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь
6. Стрессийг ойлгож зохицуулах нь
7. Багаар ажиллахын мөн чанар
8. Манлайлалд суралцах нь
